Ертөнцөд буй бүхнээс тэс өөрийг хүснэм би
Ерийн нэгэн байхыг бус
Ер бусын байхыг хичээнэм би
Сар усанд тусхад өнгө орном би
Салхи аяархан исгэрхэд дэгдэн баяснам би
Дэлхийд буй бүхнээс
Дэндүү өөр байхыг хүснэм би
Дээр нь хүүхэд ахуйх шиг ээ
Хиртээгүй байхыг мөрөөднөм би
Хэзээч бусдын мэдэлд орохгүй
Эрхэмсэг оршихийг хүснэм би
Хэн нэгэн надаас сүрдэхгүй
Энгийн байхыг хичээнэм би
Газар буй бүхнээс
Гайхам өөр байхыг хүснэм би
Тэнгэрт буй бүхнээс
Тэс өөр байхыг хүснэм би
Г.Номин
No comments:
Post a Comment